The Best Solution for Multimodel Transportation!

Танилцуулга

tradeМанай компани анх 1991 оноос Олон Улсын Ложистик болон Ложистик тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Одоогийн байдлаар “CHUN JEE-ЧУН ЖИ” компани нийт 75 чадварлаг, туршлагатай менежэр ажилтнуудын багаас бүрдсэн бөгөөд дотоод болон гадаадын үйлчлүүлэгчиддээ дээд зэргийн сэтгэл ханамж бүхий шилдэг үйлчилгээг үзүүлсээр ирсэн бөгөөд БНСУлсдаа нэр хүндтэй найдвартай тээврийн группын нэг болсон юм.

 

БНСУ стратегийн чухал байршилтай учраас Зүүн Өмнөд Ази, Европ, АНУ, Хятад, Орос, Тусгаар Улсын Хамтын Нөхөрлөлийн орнуудын хооронд гүүр болох боломжтой билээ.

“Chun JEE” хилийн чанад дахь 100 гаруй хамтрагч болон агентуудынхаа онцгой систем сүлжээний тусламжтайгаар үйлчлүүлэгчдийнхээ хүссэн цэгээс далай, төмөр зам, агаарын ачаа зэргийг хосолсон байдлаар тээврийн үйлчилгээг илүү найдвартай үзүүлэхийг санал болгодог билээ.
Монгол улс Улаанбаатар хотод 1999 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд, өнөөдрийг хүртэл Монгол улсад авто, агаар, далай, болон төмөр замаар холимог, уул уурхай, төслийн болон хэт овортой ачааны, үнэт ачааны тээврийг зуучлан, түгээлтийн үйлчилгээ, баглаа боодол, буухиа шуудан, гаалийн зуучийн үйлчилгээ гэх мэт тээвэр ложистикийн олон төрлийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн бөгөөд  Монгол улс төдийгүй олон улсын хэжээнд нэр хүнд бүхий байгууллага боллоо.

ТАНД АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ЦАГ ТУХАЙД НЬ ХҮРГЭХЭД БИДНИЙ ҮҮД ХААЛГА ҮРГЭЛЖ НЭЭЛТТЭЙ БАЙНА.